Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагад өөрчлөлт орууллаа

Их ирээдүй
2025-05-28
notion image
 
Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын хэрэглээний зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан иргэдэд бий болох өрийн дарамтын эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 оноос цахимаар олгох зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар, мөн өнгөрсөн оны 11 дүгээр сараас бүх төрлийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон суудлын автомашин барьцаалж, худалдан авах хэрэглээний зээл, үнэлгээний харьцааг тус тус 70 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож байсан.
Гэвч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан тухайлбал, олон улсын зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, импортын хэрэглээнээс хамааралтай валютын нөөцийн эрэлт, бодлогын хүү 2 нэгж хувиар нэмэгдэж 12 хувьд хүрсэн мөн банкны хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны хязгаарыг 50 хувь байхаар бууруулсан зэрэгтэй уялдуулан ББСБ-ын хэрэглээний зээл олгох зохицуулалтад хамаарах харьцааг бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэж үзэн Санхүүгийн зохицуулах хороо дараах шийдвэрийг гаргалаа:
 
  1. ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг 60 хувиас хэтрэхгүй байх.
  1. Суудлын автомашин худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх.
 
Уг шийдвэр хэрэгжиж эхэлснээр иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулж, улмаар өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах зэрэг эерэг үр дүн гарах боломжтой юм. Түүнчлэн, ББСБ-уудын эрсдэл даах болон төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор итгэлцлийн үйлчилгээ, бонд болон бусдаас татан төвлөрүүлэх бусад эх үүсвэрийн зохистой харьцааг шинэчлэн тогтоолоо.
 
notion image
 

БУСАД АСУУДЛААР

Хуралдаанаар мөн нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид нэмж олгохоор, нэг компанийн үүсгэн байгуулсан хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхийг зөвшөөрч, орон нутаг, сумдад ажиллах хадгаламж, зээлийн хоршоонд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор болсон зэрэг нийт 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
 
/
Background

Зээлийн хүсэлт илгээх

Та энэхүү цахим зээлийн хүсэлтийн мэдээллийг үнэн зөв бөглөж илгээнэ үү!

Easy Loan зээлийн
аппликейшн

appstoreImageplaystoreImage
Profile image
Easy Loan аппликейшнХэрэглэхэд хялбар
Profile image
Easy LoanХурдан шуурхай
Profile image
Easy LoanХүртээмжтэй
Profile image
Lana Steiner Bakerjust launched The 10k users challenge
App Screen