“Их Ирээдүй Капитал ББСБ” ХХК нь ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн системийн стандартыг нэвтрүүлсэн
Их ирээдүй
2025-06-02“Их Ирээдүй Капитал ББСБ” ХХК нь 2024 оны 03-р сард ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагыг ханган амжилттай нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлаа бэхжүүллээ.
ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлсэнээр байгууллагын мэдээллийн өмч, үйл ажиллагааны мэдээлэл, харилцагчийн мэдээлэл болон бусад чухал мэдээллийг хамгаалах бодлого, үйл ажиллагаа, хяналт, сайжруулалтын тогтолцоог бэхжүүлж буй явдал юм.
Энэхүү стандартын хэрэгжилтээр:
*Мэдээллийн нууцлал, бүтэн байдал, хүртээмжийг хангах бодлого, журам, хяналтын тогтолцоо бүрдэж, кибер аюул занал, мэдээллийн алдагдлаас урьдчилан сэргийлэх чадавх нэмэгдсэн.
*Дотоод хяналт, аудит, эрсдэлийн удирдлага илүү боловсронгуй болж, зохицуулалтын шаардлагыг хангах боломж нэмэгдэн,харилцагчийн итгэлцэл дээшилсэн.
*Бизнесийн тасралтгүй ажиллагаа болон найдвартай үйлчилгээг хангах чадамж сайжирч, байгууллагын өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлсөн.
Бидний хувьд ISO/IEC 27001:2022 стандартын нэвтрүүлэлт нь зөвхөн чанарын ахиц биш, харин харилцагчид, түншүүддээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хамгийн чухал баталгаа юм. Цаашид ч бид мэдээллийн аюулгүй байдлыг тууштай сахин мөрдөж, үйл ажиллагаагаа тогтвортой, найдвартай явуулах үүргээ хэрэгжүүлсээр байх болно.

ISO 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээ /2024.03.23/
2025 оны 02-р сард “Их Ирээдүй Капитал ББСБ” ХХК нь ISO/IEC 27001:2022 стандартын баталгаажуулалтын аудитад амжилттай орлоо.
“Их Ирээдүй Капитал ББСБ” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг анх 2024 онд анх нэвтрүүлж, байгууллагын мэдээллийн өмч болон харилцагчийн мэдээллийг хамгаалах тогтолцоогоо бий болгосон юм.
2025 онд хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн баталгаажуулалтын аудитаар манай байгууллага стандартын шаардлагыг бүрэн хангаж буйг нотлон, мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоогоо амжилттай баталгаажууллаа.
_%D0%9C%D0%90%D0%91_%D1%81%D0%B5%D1%80%D1%82%D0%B8%D1%84%D0%B8%D0%BA%D0%B0%D1%82.jpg?table=block&id=277904ac-10f0-8087-aa3f-c0d58361a90d&cache=v2)
ISO 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн олон улсын стандартын баталгаажуулалтын аудитын гэрчилгээ /2025.02.28/